Вашингтон, Токио хоёр 11-р сарын эхээр тэнгисийн цэргийн хамтарсан сургууль хийхээр төлөвлөж байна гэж японы ОНХМХ-үүд мэдээлсэн байна. Сенкаку арлын эргэн тойронд газар нутгийн маргаантай асуудал түгшүүртэй болж байгаа үед хамтарсан хээрийн сургууль хийх тухай зарласан нь Бээжингийн зүгээс шүүмжлэлтэй тулгарч мэдэх юм.

Урьдчилсан мэдээгээр японы Окинова мужийн ойролцоо энэ хамтарсан хээрийн сургууль 11-р сарын 5-16-ны хооронд явагдах юм. Токио, Бээжингийн газар нутгийн маргааны бай болоод байгаа Дяоюйдао арал яг энэ мужид хамаардаг юм. Японы ОНХМХ-үүдийн мэдээлж байгаагаар америк, японы цэргийнхэн эдгээр арлуудын нэгэн дээр тэнгисийн болон агаарын цэргийн десант буулгах сургуулилт хийх юм байна.

Энэ хамтарсан хээрийн сургуулилтын төлөвлгөөнд “гадаадын ямар нэгэн гүрэн улс хүн амьдардаггүй арлыг хууль бусаар эзлэн түрэмгийлж байгааг” шууд дүрсэлсэн байна гэж японы “Жапэн Таймс” сонинд мэдээлсэн байна. Америк, японы хээрийн сургууль нь байнга явагддаг бөгөөд өнгөрсөн жилийн 11-р сарын сургуулийн нэгэн адил ямар нэгэн 3 дахь орны эсрэг чиглээгүй гэж Токио, Вашигтонд мэдэгдсэн байна. Энэ хээрийн сургуулийн төлөвлөгөө нь Дяоюйдао ольтрог арал дээр болж магадгүй нөхцөл байдалтай тун төсөөтэй байна.

АНУ-тай тогтоосон цэргийн хэлхээ холбоо нь Бээжинтэй газар нутгийн маргаантай асуудлыг шийдэхэд тогтоон барих хүчин болно гэдгийг энэ хээрийн сургуулиар харуулах боломж Токиод гарч байгаа юм. Сүүлийн үед японы албаны хүмүүс үүнийг онцгой дөвийлгөн ярих болсон юм. Харин япон, хятадын газар нутгийн маргаантай асуудлаар албан ёсны байр суурь байхгүй гэж Вашингтон мэдэгдэж байгаа. Пентагоны тэргүүн Леон Панетта Япон улсад албан ёсоор айлчлах үеэрээ газар нутгийн маргаатнай асуудлыг Япон, Хятад улсууд дипломат арга замаар шийдвэрлэх ёстой гэж мэдэгдсэн юм.

Даваа гаригт АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уильям Бернс дээрхтэй ижил мэдэгдэл хийсэн бөгөөд энэ асуудалд тайван бодож цэгнэсэн байдлаар хандах нь чухал гэж мэдэгдсэн байна. Гэхдээ л Вашигтон, Токиогийн хоорондын тохиролцооны хүрээнд аюулгүй байдлын асуудлаас гадна газар нутгийн маргаантай асуудал орж байгаа гэж АНУ мэдэгдсээр байгаа билээ.

Дэлхийн ямарч бүс нутагт өөрийн сүр хүчээ үзүүлэх боломжтой байх ёстой гэж Вашигнтон байнга үзсээр ирсэн юм. АНУ-ын хувьд хээрийн сургууль явуулах эсвэл өөрөөр хэлбэрээр цэргийн оролцоогоо байнга харуулж байх нь эхний ээлжинд Хятад улсыг тогтоон барихад хэрэгтэй гэж АНУ, Канад улсын хүрээлэнгийн орлогч захирал Павел Золотарёв үзэж байгаа юм.

«Хятад улс цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа учир АНУ яг энэ бүс нутагт хязгаарлагдмал боломжтой байгаа юм. тэгэхлээр иймэрхүү хээрийн сургууль Япон улстай ч, АНД-н бусад улсуудтай ч явуулах болно. Ийм хээрийн сургууль Вьетнам улс, Хятадтай газар нутгийн маргаантай байгаа Номхон далайн өмнөд хэсэгт ч болох юм» гэж шинжээч үзэж байна.

Арван нэгдүгээр сарын хээрийн сургуулийг Хятад улс зөвхөн албан ёсны мэдэгдлээр хүлээж авахгүй байх. Гэхдээ Номхон далайд өөрийн далбааг гайхуулах боломж Хятад улсад энэ үеэр гарахгүй юм. Учир нь 11-р сарын 8-нд Бээжинд ХКН-ын 18-р Их хурал хуралдана. Энэ хариуцлагатай үед хятадын удирдлага байдлыг хурцатгах үйл ажиллагаанаас зайлсхийх болно. БНХАУ-ын удирдлагууд солигдох процессийг нээж өгч байгаа намын форум явагдах хугацаатай энэ хээрийн сургуулийг давхцуулж байгаа нь ч учиртай юм.