ОУВС 10-р сарын илтгэлдээ 2012, 2013 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бууруулсан байна. Макро эдийн засгийн байдал муудаж байгаа явдлыг ОУВС Европын өрийн хямрал, улсын санхүүгийн цөмрөлт нэртэй гол аюултай холбогдсон америкийн эдийн засгийн асуудал зэрэгтэй холбон үзсэн байна.

АНУ-ын эдийн засаг ирэх онд хөгжлийн нэг хувилбар гэж үзэж байгаа улсын санхүүгийн цөмрөлт гэгчтэй холбогдсон удааширалд орж магадгүй гэж ОУВС үзэж байгаа юм гэж Макро эдийн засгийн судалгаа шинжилгээний төвийн шинжээч Александр Апокин тэмдэглээд

«2012 онд дуусах ёстой хэд хэдэн нормативын актуудын үйл ажиллагаа нь автоматаар зогсох тухай ярьж байгаа юм. Энэ үйл ажиллагааг сунгаж ч магадгүй, үгүй байж ч магадгүй. Эдгээр нь хомсдолыг өөрчлөхөд хүргэх хямралын үед татварыг буруулах, ажилгүйчүүдийн тэтгэлэгийн хугацааг сунгах зэрэг хууль тогтоомжийн актууд юм. АНУ-ын төсвийн хомсдол жил бүр ДНБ-ий 9%-тай, харин өр нь 100%-тай байгаа болохоор ийм зохицуулалтгүйгээр америкийн төсөл боломжгүй юм. Өөрөөр хэлвэл энэ нь тун удахгүй шинэ Итал улс болох юм. Хэрвээ БН намынхан болон АН-ыхан тохиролцож чадвал хэлбэр гальбир нь өөр болж болох юм» гэлээ.

Зөвхөн чадварлаг тохиролцоо л 2013 оны АНУ-ийн эдийн засгийн тэргүүлэх хүчин зүйл болж болох юм. Харин Европын хувьд бол өөрийн гэсэн маш хэцүү асуудлууд байгаа. ЕХ-ны дотоодын нийт бүтээгдхүүн нь 16 триллион доллар юм. ЕХ-ны эдийн засаг 2011 оноос эхлэн удааширч эхэлсэн ба одоо хямралаас өмнөх түвшингээс арай бага байгаа юм гэж Александр Апокин тэмдэглэж байна.

«Одоо ЕХ-нд болж байгаа процесс бол урьдах 10 жилийн хөгжлийн зүй ёсны төгсгөл юм. Европын санхүүгийн системийн асуудлыг арай өмнөх түвшинд нь шийдвэрлэх ёстой байсан юм. Америкийн банкууд 2008-2009 онуудад активуудыг цайруулах ажиллагаа явуулсан байхад европын банкууд үүнийг 10-11 онуудад хийсэн юм. Тэгээд ч эрсдэл нь өөр өөр юм. АНУ-д энэ нь хувийн орон сууцны зээл байсан бол ЕХ-нд энэ нь улсын облигац байсан юм» гэж Александр Апокин ярилаа.

Хөрөнгө оруулалт ЕХ-нд АНУ-аас илүү хүнд юм. Учир нь ЕХ-нд маш олон эдийн засаг байгаа. Эдийн засаг бүрт өөрийн гэсэн асуудал байгаа. Тэнд импортын болон экспортын эдийн засгууд байгаа юм. Нэг улсад аж үйлдвэрийн секторыг тогтворжуулж байж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ, нөгөө улсад үйлчилгээний юм уу барилгын секторыг тогтворжуулах шаардлагатай байх жишээтэй. Еврогийн бүсийн асуудал бүхэлдээ тодорхой болж байгаа. Учир нь интеграцийн асуудал дээр ч улс төрийн хүсэл зориг байгаа юм.