Өнөөдөр Орос Монголын экологчид Алтай-Соёны бүс нутагт суурьшсан алтайн аргалийг хамтран тоолж эхлэнэ. Аргаль Улаан номд бүртгэгдсэн юм. «Увс нуурын хотгор», «Алтайский» дархан цаазтай газруудын мэргэжилтнүүд Монголын WWF шинжээчидтэй хамт ховор амьтныг илрүүлэн тоолох юм. Шинжээчид гурван долоо хоногийн дотор БНАлтай Улс,Тува,Баруун Монголд ажиллана.Нийт 8 мянган ам км талбайд бүртгэх ажил хийнэ. WWF байгууллагын тоо баримтуудаас харахад 1200 орчим аргаль Алтай_Соёны бүс нутагт суурьшсан байна.