Аялал жуулчлалын салбарт боловсон хүчин бэлтгэх асуудлыг хэлэлцэх орос-хятадын У форум Владивостокод Русский аралд нээгдлээ. Форумыг БНХАУ-д зохион явуулж буй Оросын аялал жулчлалын жилийн хүрээнд зарлан хуралдуулсан гэж Приморье хязгаарын засаг захиргааны хэвлэлийн албанаас мэдээлжээ. Оросын аялал жулчлалын агентлаг, соёлын яам болон БНХАУ-ын аялал жуулчлалын удирдах байгууллагын төлөөлөгчид болон аялал жуулчлалын салбартай холбоотой Оросын ба БНХАУ-ын томоохон их дээд сургуулийн төлөөлөгчид Владивостокод форумд оролцож байна. Уулзалтад оролцогчид бүгд хураддааны дараа тусгай сэдэвт секцээр ажиллана. Форум 10-р сарын 19 хүртэл үргэлжлэнэ. 2011 онд БНХАУ-ын 234 мянган жуулчин Орос улсад аялав. Оросын 1,5 сая жуулчин Хятадаар аялажээ. 2010 оныхтой харьцуулахад хоёр орны аялал жуулчлалын солилцооны өсөлт 60 хувь болсон юм.