Засгийн газрын эсрэг сөрөг хүчинтэй хийж буй мөргөлдөөнд дотроо жижиг олон бөмбөгтэй том бөмбөг хэрэглэж байна гэсэн зэмлэлийг сирийн армийн командлал няцаав. Армид ийм зэвсэг алга гэж албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс уламжласан сирийн армийн командлалын мэдэгдэлд өгүүлжээ. Сирид ийм бөмбөг хэрэглэж байна гэсэн мэдээлэл худал хуурамч зүйл гэж мэдэгдэлд онцлосон байна. Сирийн армид дотроо жижиг олон бөмбөгтэй том бөмбөг байж болзошгүй гэж үүний өмнө Human Rights Watch олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллага мэдээлсэн билээ. Эдгээр бөмбөг Орос улсаас Сирид шилжсэн байх гэж байгууллагын төлөөлөгчид таамаглав. ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров эдгээр мэдэгдлийг няцаажээ.