Хиймэл дагуул бүхий «Наро» сансрын пуужингаа хөөргөхийг Өмнеөд Солонгос 10-р сарын 26-31-ний хооронд 3 дахь удаагаа оролдоно. Энэ нь сүүлчийн оролдлого болно гэж өнөөдөр өмнөд солонгосын «Чосон Ильбо» сонин мэдээлжээ. 10-р сарын 3-нд Солонгосын хойгийн өмнөд хэсэгт Наро сансрын хөлгийн буудалд оросын эрдэмтэдийн бүтээсэн зөөгч пуужингийн анхны угсаралтаас гадна Солонгосын агаар сансрын судлалын хүрээлэнгийн үйлдвэрлсэн 2 дахь угсаралтыг байрлуулжээ. 10-р сарын 24-нд энэ пуужинг хөөргөх талбарт байрлуулна. Маргааш нь сансрын төвөөс төгсгөлийн сургууль явуулж, хөөргөх едер хугацааны талаар бүрэн төгс шийдвэр гаргах юм. Урьд пуужин хөөргөх гэсэн 2 удаагийн оролдлого үр дүнд хүрсэнгүй. Пуужин хөөргөх гэсэн энэ удаагийн оролдлого дампуурвал «Наро» төслийг зогсоож хаана гэж сонин онцложээ. Солонгосын хиймэл дагуул бүхий солонгосын зөөгч пуужин солонгосын сансрын хөлгийн буудлаас хөөргөх зорилгоор 2002 онд «Наро» пуужин зохион бүтээж эхлэснийг «Чосон ильбо» сонин дурдав.