АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон «Гэмгүй лалын шашинтнууд» киноноос болж арабын орнуудад өрнөсэн америкийн эсрэг тэмцэл хөдөлгөөний төлөө хариуцлагыг хүлээв. Тэрээр Си-Эн-Эн телевизийн сувагт өгсэн ярилцлагдаа 2012 оны 9-р сарын 11-нд ливийн Бенгази хотноо дипломат төлөөлөгчдийн газарт халдаж, АНУ-ын элчин сайд Кристофер Стивенсийн аминд хүрсэн хэрэг явдлыг би өөрөө л хариуцах ёстой гэжээ. Улс төрийн буруу тайлбараас сэрэмжлэхийг хичээж байна. Цагаан ордон биш Төрийн департамент л АНУ-ын дипломат төлөөлөгчдийн газруудын аюулгүй байдлыг хариуцдаг гэж тэрээр нэмж хэллээ. Ингэснээрээ Клинтон зөнч Мухаммедын амьдрлыг гутаан доромжилсэн  кино үзүүлсний уршгаар араб дахинд болсон хэрэг явдлуудтай холбогдуулан ерөнхийлөгч Барак Обамаг эрс шүүмжлэхээс сэргийлэн сэрэмжлэхийг оролдож байна гэж сэтгүүлчид тэмдэглэв.11-р сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Обаматой өрсөлдөж байгаа Митт Ромни лалын шашинтнуудын америкийн эсрэг тэмцэл хөдөлгөөнийг өнөөгийн ерөнхийлөгчийн гадаад улс төрийн бодлогод гаргасан алдагдлын хор холбогдол мэтээр харуулж, идэвхтэй ашиглаж байна.