Умард Солонгос улсад эдийн засгийн болон улс төрийн өөрчлөлт болох боломжтой гэдэгт оросын шинжээчид итгэлтэй байна. Гэхдээ энэ процесс хурдан явагдахгүй гэж оросын нэрт солонгос судлаач Георгий Толорая үзэж байна: "БНАСАУ-д ямар нэг өөрчлөлт тэр тусмаа эдийн засгийн өөрчлөлт гарч магадгүй гэсэн олон мэдээлэл 2012 оны эхний хагаст ирж байлаа. Төр засаг тариачидад хураасан тарианых нь тэн хагасыг, үйлдвэрүүдэд ашгийнх нь хэсгийг үлдээнэ гэсэн яриа гарч байлаа. Энэ шинэ системийг турших хэд хэдэн туршилтын аж ахуйг сонгосон мэтээр ярьж байсан юм. Би болон оросын олонхи шинжээчид ийм арга хэмжээ аль хэдийн боловсорсон гэж үзэж байгаа ба ингэснээр эхний ээлжинд хөдөө аж ахуйн нөхцөл байдлыг болон жижиг бараа үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг сайжруулаж чадах юм" гэж тэр ярилаа.

Цаг агаарын хүнд байдлаас болоод ургац муу ургасан тул энэ арга хэмжээг хэрэгжүүлэх ажил сааталд ороод байна. Хураасан ургацын зарим хэсгийг төр засаг тариачидад үлдээж чадахгүй болоод байна. Ийм учраас шинэ арга барилыг хэрэгжүүлэх ажил нэг жилээр хойшлох шиг боллоо. БНАСАУ-д өөрчлөлт урагшлан ахихыг Орос улс зөвхөн дэмжих болно.

Улсын болон хувийн хөрөнгийн хоёр түвшинтэй эдийн засагтай болвол хойд солонгосын эдийн засагт оросын хөрөнгийг оруулах боломжийг нээж өгөх юм. БНАСАУ-д болох өөрчлөлтийн амжилт нь гаднын нөхцөл байдлаас ихээхэн шалтгаалах болно гэж оросын нэрт солонгос судлаач Александр Жебин үзэж байна. Энэ байдлаас авч үзвэл Сөүлтэй харилцаа холбоо тогтоох нь Пхеньяний хувьд амин чухал юм.

Харьцангуй аюулгүй байсан тийм үе БНАСАУ-д байсан юм. Тэр үед тус улс эдийн засгийн өөрчлөн байгуулалтдаа их хэмжээний хөрөнгө зарцуулах боломжтой байсан юм. Хэрвээ Өмнөд Солонгос улсын төрийн эрхэнд эвлэрэл, хамтын ажиллагааны чиглэлд нэртэй засваруудыг хийж байсан Ким Дэ Чжун, Но Му Хен нар шиг ерөнхийлөгчид гарвал БНАСАУ аюул заналын түвшин буурч байгааг мэдрэн эерэг байдлыг үзүүлэх болно гэж тэр ярилаа.

Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хэвийн болгохыг сонирхож байгаа азийн тавцан дээрх нэр төртэй тоглогч Хятад улс өөрийн хилийн ойролцоо тогтвортой байдлыг бий болгохыг эрмэлзэж байгаа учир америкчууд Сөүлийн байр суурийг тооцон үзэж л таараа. Хэрвээ БНАСАУ-д өөрчлөлт амжилттай явагдвал Бээжингээс үзүүлж байгаа эдийн засгийн болон хүмүүнлэгийн тусламжийн хэмжээ эрс багасана. Пхеньянийг хятад дэмжиж байгаа гэсэн АНУ болон Барууныхны шүүмжлэлийн хөрс үгүй болох юм.

Солонгосын хойг дээрх эерэг өөрчлөлтөд Япон улс ч өөрийн хувь нэмрээ оруулж чадна гэж Жебин үзэж байна. Хоёр Солонгос улс нэгдвэл 70 сая хүнтэй болж өрсөлдөгч болоод барахгүй аюул занал ч болж мэднэ гэсэн айдас японы нийгэмд тэнүүчилж байгаа юм. Тэр тусмаа японы эзлэн түрэмгийлэл, колончлолын тухай муу дурсамж Солонгос хойгын улсуудад тасраагүй байгаа юм.

Энэ аюумшгийг арилгах нэг л арга Япон улсад байна. Энэ нь хоёр Солонгос улс болон бусад хөршүүтэйгээ эвлэрэх, Дэлхийн 2-р дайны дүнг хүлээн зөвшөөрч, хөршүүдийнхээ газар нутагт өнгөлзөхөө зогсоох хэрэгтэй байна. Хэрвээ Япон улс энэ нөхцлийг мөрдөж чадвал түүнийг Ази тивд АНУын бага дүү биш бие даасан тоглогч гэж хүлээн зөвшөөрөх болно.