Сүрьеэ өвчнийг оношлох хосгүй бэлдмэлийг оросын эрдэмтэд бүтээсэн байна. Маш үр дүн муутай, уламжлалт Манты тавих аргаас энэ арга нь өвчнийг болон түүний халдварыг 100% тодорхойлож чадах юм. Энэ шинэ бүтээл дэлхийд хосгүй бөгөөд цорын ганц юм. Гадаадын эмч нар энэ бэлдмэлийг ихэд сонирхож байгаа ба ОУ-тай хамтран ажиллахыг санал болгож байна.

Сүрьеэ өвчинтэй улсын түвшинд тэмцэх ажлыг ОУ улс бусад улсуудаас хамаагүй эрт эхэлсэн юм. Энэ өвчнийг эрт илэрүүлэхэд онцгой анхаарал хандуулах тухай тусгай хөтөлбөрийг 1922 онд батлаж байсан байна. Энэ хөтөлбөрийн тусламжтайгаар болон өнгөрсөн зууны 40-өөд онд антибиотикууд гарсны улмаас энэ аюулт өвчнийг ялж чадсан юм гэж ОУ-ын ЭМЯ-ны ерөнхий фтизиатр буюу сүрьеэ өвчнийг эмчлэх ерөнхий мэргэжилтэн Петр Яблонский ярьж байна: «Нийгэмд халдварлаж байгаа байдлаараа сүрьеэ өвчин нь улсын түвшинд тэмцэл явуулах өвчнүүдийн нэг байхаа больсон юм. Харин нийгэмд учруулах бодит аюулынхаа хувьд энэ өвчин 1 номерийн өвчин дандаа байсан» гэж тэр ярилаа.

Аюултай өвчний халдвар авсныг эрт оншлох цорын ганц арга бол 100 жилийн турш арьсан дор тавьдаг манты байлаа. Энэ онош нь тийм ч нарийн бус байсан юм. Арьсан дор хийж байгаа бэлдмэлээс харшил авснаас болж хоёр хүүхдийн нэг нь дахин онош тавиулахаас өөр аргагүй болж байсан юм.

Оросын эрдэмтэд Диаскинтест инновацийн бэлдмэлийг боловсрууллаа. Энэ бэлдмэлийн тусламжтайгаар хийсэн онош нь 90-100%-тай байна гэж ОУ-ын ЭМЯ-ны хүүхдүүдийг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ерөнхий мэргэжилтэн Валентина Аксенова онцлон тэмдэглэж байна: «Ямар нэгэн харшил үүсгэдэггүй нь Диаскинтест бэлдмэлийн онцлог юм. Харшил өвчинд өртөмтгий хүүхдүүдийн халдвар аваагүй 100%-ийн тохиолдолд эсрэг үр дүн өгч байсан байна» гэж тэр ярилаа.

Манай гариг дэлхийн хүн амын гуравны нэг нь сурьеэ өвчний нянгаар халдварласан байна гэж ДЭМБ мэдээлж байгаа юм. Энэ шинэ бэлдмэлийг бүтээсэн хэсэг эрдэмтдийг 2012 оны 2-р сард ОУ-ын засгийн газар Төрийн шагналаар шагнасан юм. Оросын эрдэмтдийн энэхүү нээлт нь анагаахын шинжлэх ухаанд хийсэн үсрэлт юм. Гадаадын эмч нар энэ инновацийн оношлогоог асар их сонирхож байгаа ба ази, европын хэд хэдэн улс тус бэлдмэлийг худалдаж авах хэлэлцээр хийж байна.