Энэ өдрүүдэд Москва хотод загвар зохион бүтээгчдын жил бүрийн олон улсын долоо хоног болж байна. Долоо хоногийн хүрээнд хувцасны загвараас аваад аж үйлдвэр, уран барилга хүртлэх өргөн хүрээг хамарсан оросын болон гадаадын загвар зохион бүтээгчдын ололт амжилтыг үзүүлэж байна. Наадмын үйл ажиллагаанд хот тэр аяараа сэхээтний дээдсүүд, музей, галерейн ажилчид, шоу бизнесийн төлөөлөгчид болон ер нь л энэ сэдвийг сонирхож байгаа бүхэн оролцож байна. Арт талбай дээр орчин үеийн загвар зохион бүтээгчдийн тухай олон шинэ зүйлийг мэдэж болох ба мэргэжилтнүүдийн бүтээлийг гараараа барьж үзэн өөрийнхөө хувьд шинэ салбарыг нээж болох юм.

Үндсэн үйл ажиллагаа зураачдын төв ордонд явагдаж байна. Энд сонирхолтой бас ер бусын арт-объектыг байрлуулсан байна. Зохион бүтээгчид нь эдгээр бүтээлийнхээ тусламжтайгаар өөрийнхөө сэтгэлийн хөдлөл, дотоод сэтгэлийг илэрхийлээд зогсохгүй, тэдний сэтгэлийг зовоож байгаа асуудалд олны анхаарлыг хандуулахыг зорьж байна. Жишээ нь зураач Андрей Андреев “Шатаж буй зүрх” гэдэг гайхамшигтай орон зайн зохиомжыг бүтээсэн байна.

Тэрээр чийдэнгүүд, амьд хүмүүсийн нүүрнээс авсан пергамент хэв зэргийн тусламжтайгаар хүмүүс толгойгоороо биш зүрхээрээ амьдрах ёстой гэдгийг тайлбарлахыг оролдож байна. Москвагийн нэгэн уран барилгын товчооны шуугиан тарьсан бүтээлийг “Зураачийн нүднүүд” гэж нэрлэсэн байна. Хараад байхад үнэхээр л нүд юм. Харин зэвэрдэггүй болдоор хийсэн нүд юм...

Дэлхийн соёлын өвийн төлөө сэтгэл нь зовинож байгаа уран бүтээлчийнхээ сэтгэлийн тайван бус байдлыг илэрхийлэх мэт нүдний хүүхэн хараа нь нэг томорч, нэг жижгэрч байх юм. Байгал хамгаалагч Александр Каныгины бүтээсэн улаан баавгай сэтгүүл тавьдаг ширээнд онцгой зохицож, өрөөний зохион байгуулалтад гойд нийцэнэ гэж тэр үзэж байна. Энэ орон зайн зохиомжыг бүтээхэд нэг ч амьтны амь эрсдээгүй гэж зураач онцлон тэмдэглэлээ.

Италийн нэгэн загвар зохион бүтээгчийн том хэмжээний ажил олон нийтийн сонирхолыг ихэд татаж байна. Apple компанийг үндэслэн байгуулагч Стив Жобсын дурсгалд зориулан бүтээсэн асар том 50 ширхэг хээлж будсан алимыг тэрээр Москвад авчирсан байна. Энэ ер бусын “жимс” нь зүгээр нэг үзэсгэлэнгийн үзүүлбэр биш юм. Тэдгээр нь оросын нийслэлийн паркуудыг гоёх юм.

Францын нэрт загвар зохион бүтээгчийн хурц тод өнгөөр урлан бүтээсэн футурист хэлбэртэй баарны лангуу, италын нэрт мастерын хөлрөхийн эсрэг буйдан, эргүүлж харуулсан чийдэн, өөдрөг сэтгэлтний эсгий гутал, гэрэлтдэг цахилгаан ургамалууд, суулгасан чангаруулагчтай хөгжмийн бандан сандал, фото зургийн өсгөгчийн тусламжтайгаар аврага хэмжээтэй болсон жирийн эд зүйлс зэргийг үзэж болно. Дэвшилтэд зураачдын энэ болон бусад бүтээлүүдийг сонирхосон хэн бүхэн үнэ төлбөргүй үзэж болох юм байна. Сайн зохион бүтээсэн загвар гэдэг яг голы нь олоод хэлсэн хошин үг шиг дандаа хүний сэтгэл санааг хөгжөөж байдаг гэж зохион бүтээгчид нь үзэж байна.