Оросын буугаар НАТО-гийн цэргийг зэвсэглэж болзошгүй. «Вепрь» карабин бууг германы цэргийн сургуулийн явцад амжилттай туршив. Түүнийг НАТО-гийн зэвсгийн цэст багтаах саналыг сайшаажээ. Үйлдвэрлэгчдий нь мэдээлснээр эвслийн гишүүн 17 улсын арми, хүчний тусгай газруудад нийлүүлэх тухай өгүүлж байна.

«Вепрь-12» карабин бууг «Калашников» автомтын бүтцийг үндэслэн «Ростехнологи» компанийн нэгэн заводад бүтээжээ.»Вепрь» карабин буу бол ойрын зайнаас байлдан дайтахад таарах систем гэж Геополитикийн судлалын академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Константин Сивков «ОДХ» радиод мэдээлээд: «Тусгай цэрэг карабин бууг ойрын зайнаас байшин барилга дотор хэрэглэнэ. Түүнийг НАТО-гийн системд тохируулан нийцүүлэх бололтой. Гол төлөв тусгай зориулалт цэрэг, цагдаагийн хүчин оросын карабин бууг хэрэглэх бололтой» гэв.

«Вепрь» карабин буу ЕХ ба НАТО-гийн орнуудад нийлүүлэх асуудлаар энэ хавар хэлэлцээ хийж эхлэв. 9-р сард германы цэргийн офицерууд бэхлэгдсэн байшинг дайрах сургуулийн үеэр туршсан юм. «Вепрь» байлдааны зэвсэг биш байсан ч буудах өндөр чанар, нарийн онох чадвартайг цэргийнхэн өндөр үнэлснийг Константин Сивков тэмдэглээд: «Манай зэвсгийн систем үр бүтээл-өртөг үзүүлэлтээр өрнөдийнхөөс нэлээд давж байна. Манай ангийн буу түүний дотор «Вепрь» карабин буу чанар сайтай, их найдвартай байна. Иймээс мөн системийн буугаар зэвсэглэхээр шийдсэн байх» гэлээ.

НАТО-гийн гишүүн 17 улс оросын карабин бууг ашиглахыг урьдчилан зөвшөөрчээ. Энэ нь эвслийн нийт гишүүний тэн хагас гаруй нь юм. Урьд НАТО Орост ганц удаа буу захиалсан билээ. АНУ афганистаны армид «Калашников» хэдэн мянган автомат авчээ. Харин одоо шинэ загварын бууг НАТО-гийн орнуудын тусгай газруудад шууд нийлүүлэх тухай өгүүлж байна гэж «Независимое военное обозрение» сэтгүүлийн редактор Виктор Литовкин онцлоод: «НАТО-гийн гишүүн ялангуяа Дорнод Европын улсууд бидний тусламжтайгаар зэвсгээ шинэчилж байна. Учир нь урьд тэдгээр цэргээ зөвлөлтийн байлдааны техникээр зэвсэглэсэн байв. Унгар, Чех, Болгар улсудын талаар ийм байна. Жишээ нь Грекийн Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем оросынход тулгуурлсан юм. Тухайлбал оросын «Бук-М1», «Тор-М1»зенит-пуужингийн цогцолбор, «Игла» зенит-пуужингийн зөөвөр цогцолбор хэрэглэж байна. Түрк улс бас оросын хуягт дамжуулагч, «Калашников» автоматыг худалдан авч байна» гэв.

Германы Цэргийн нисэх хүчин зөвлөлтийн МИГ-29-ыг шинэ сөнөөгч онгоцоор солих хөтөлберийг саяхан хэрэгжүүлж эхэллээ. Энэ техник Германыг нэгтгэснээс хойш цэрэгт нь үлдсэн билээ. Варшавын гэрээний байгууллагын гишүүн байсан улсуудын зөвлөлтийн загварын зэвсгийг одоо НАТО-гийн хөтөлбөрийн дагуу шинэчилж байна. Хямрал гарсан нөхцөлд олон орон өрнөдийн үйлдвэрлэлийн зэвсгийг худалдан авах боломжгүй болжээ. Харин оросын загварын зэвсэг чанараараа давуу байсан ч нэлээд хямд юм.