«Нэгдсэн ОУ» эрх баригч нам сонгочдын дэмжлэг хүлээж байгаагаа батлав. Эрх баригч намаас дэмжсэн нэр дэвшэгчид засаг даргаа сонгосон таван бүс нутагт ОХУ-ын КН, Либерал-ардчилсан нам, «Шудрага ОУ» намуудыг төлөөлсэн гол өрсөлдөгчөөсээ тэргүүлэв.

«Нэгдсэн ОУ» орон нутгийн хууль тогтоох хурлын депутатуудыг сонгосон зургаан бүс нутагт тэргүүний байр эзлэв. Парламентын дийлэнх олонхийн нам өнгөрсөн оны 12-р сард Улсын думын сонгуулийг бодоход илүү сайн үр дүнд хүрснийг «Нэгдсэн ОУ» намын дарга, засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев тэмдэглээд: «Манай орны 70 субьектэд сонгууль шинэ дүрмээр явагдсан. Ямар нэг мэдэгдэм зөрчлийг одоогоор хэн ч ажиглаагүй. Хойшид ч сонгууль ийнхүү хэвийн явагдана гэдэгт найдаж байна» гэв.

Сонгуулийн хэсгүүдэд санал хураалтын явцыг Интернетээр шууд ажиглах боломж байсан. Иймээс хүссэн хүн болгон санал хураалт ил тод байсанд үнэмшсэн юм.

Шинэ 20 гаруй нам санал хураалтад анх удаа оролцов. Эдгээр нам 4-р сарын эхээр улс төрийн байгууллагыг буртгэх ёс журмыг хялбарчилсан хууль хүчин төгөлдөр болсноос хойш ийн эрх эдлэсэн юм. Одоо нам 500 дэмжигчтэй байвал өөрийгөө бүртгүүлнэ.Энэ нь урьдынхаас 80 дахин бага байна.

Дашрамд хэлэхэд Сонгуулийн төв комисс шинэ шинэ нам сонгуульд хэрхэн оролцсныг нааштай үнэлж байна. СТК-ын дэд дарга Леонид Ивлев хэлэхдээ: «Улс төрийн намыг бүртгэх ёс журмыг хялбарчилснаас хойш дөнгөж хэдхэн сар өнгөрсний дараа шинэ намууд зохион байгуулах байгууллагуудаа бий болгож, сонгогчдыг өөрсдийн талд татаж амжсан байна. Мэдээжээр шинэ намууд одоогоор сулхан байна. Гэвч зохих тушиг тулгууртай. Байр сууриа бэхжүүлэх асуудал тулгарсан» гэв.

Нэр дэвшигчдийн штабууд төдийгүй олон нийтийн байгууллагуудаас сонгуулийн явцыг анхааралтай ажиглав. Гадаадын шинжээчид ч сонгуульд байлцав. Орост санал хураалт ардчилсан чөлөөтэй болсон гэж францын сэтгүүлч Фабрис-Патрик Беор тэмдэглээд: «Миний очсон сонгуулийн хэсгүүдэд санал хураалтын явцад зөрчил гараагүй. Санал хураалтын явцыг ажиглахад хэн ч саад учруулсангүй. Зөрчил ажиглагдсангүй гэж надтай ярилцсан сөрөг түүний дотоор шинээр байгуулагдсан намуудын төлөөлөгчид тэмдэглэсэн» гэв.

Улс төрийн намуудын тоо өсөн нэмэгдэж улмаар улс төрийн өрсөлдөөн ширүүссэн явдал сонгогчдын оролцлогод нааштай нөлөлснийг Сонгуулийн төв комисс тэмдэглэв. Орост санал хураах өдөр онцгой үйл явдал болоогүй. Харин ялимгүй зөрчил сонгуулийн явцад гарсан хийгээд санал хураалтын үр дүнд нөлөө үзүүлмээр ноцтой зөрчил гараагүй байна.