Heritage Auctions компани солир үнэ дуудан худалдаж 1 сая гаруй ам доллар олсон тухай өнөөдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Тухайлбал Сарны 1,8 кг жинтэй солирыг 330 мянган доллароор худалджээ. Тэр үнэ дуудан худалдсан Сарны хамгийн том солир билээ. Дэлхийд унаж амьтныг сөнөөсэн солирыг бас худалдсан тухай үнэ дуудах худалдааг зохион байгуулагчид мэдээлэв. 1972 онд үнээн дээр унаж сөнөөсэн солирыг бараг 1300 доллароор худалджээ. Гэвч бүх 125 солирыг худалдаж амжаагүй гэж мэдээлэлд тэмдэглэсэн байна. Тухайлбал африкийн Калахари элсэн цөлд унасан хэлбэр нь «хашгирч байгаа хүний толгойтой төстэй» солирыг хэн ч худалдан аваагүй байна.