2012 оны 9-р сард Энэтхэгт өргөн хэрэглээний бараа таваарын үнэ сүүлийн 10 сард хамгийн их хэмжээнд хүрсэн тухай Bloomberg агентлаг мэдээлэв. 9-р сард бөөнөөр худалдах үнийн өсөлт 7,7 хувь болно гэж шинжээчид таамагласан бол үнэн чанартаа 7,81 хувь болжээ. Гэвч инфляцийн хэмжээ 5 хувиас ялимгүй хэтэрсэн нь гайгүй байна хэмээн Энэтхэгийн нөөцийн банк үзэж, Бразили, Өмнөд Солонгос зэрэг улсын Төв банкных шиг тулгуур хүүг багасгахгүй байна. Үүний хамт энэтхэгийн эрх баригчид зардлыг багасгах боломжийг эрэж байна. Төсвийн алдагдалыг хорогдуулахын тулд дизелийн түлшний үнийг нэмэгдүүлэв.