Австралийн ерөнхий сайд Жулия Гиллард өчигдөр Афганистанд айлчлав. Австралийн засгийн газрын тэргүүний аюулгүй байдлыг бодож айчлалы нь урьдчилан зарлан мэдээлээгүй хийгээд зөвхөн өнөөдөр мэдээлсэн байна. Кабулд Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай хэлэлцээ хийсэн гэж Гиллард Эй-би-си телевизийн компанид мэдээлэв. Австрали 2014 онд олон улсын хүчнийг Афганистанаас гаргаснаас хойш ч тус улсад туслана гэж тэрээр мэдэгдэв. Сүүлийн саруудад афганистаны цэрэг гадаадын цэргийнхэнд олонтаа халдсныг хэлэлцээний үеэр хөндсэн байна. Энэ онд ийн халдлагын уршгаар олон улсын хүчний 53 цэрэг амь үрэгджээ. Гиллард Урузган мужид Таринхот дахь австралийн цэргийн баазад очиж, цэргийн албан хаагчидтайгаа улзсан байна. Эдүгээ австралийн 1550 орчим цэрэг Афганистанд олон улсын эвслийн бүрэлдэхүүнд байна. 2002 оноос хойш Афганистанд австралийн 38 цэргийн албан хаагч амь үрэгдэж, 240 нь шархджээ.