Сирийн засгийн газрын цэрэг Алеппод ХII зууны Омейядынхны сумийг хяналтдаа авсан тухай өнөөдөр «Интерфакс» агентлаг мэдээллээ. Бямба гаригт байлдааны ажиллагааны явцад лалын сум шатсан тухай үүний өмнө сирийн сөрөг хүчин мэдээлсэн билээ. ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова сирийн мөргөлдөөнд татагдан оролцож байгаа хоёр талд хандан түүхэн байшинг хэвээр хадгалахыг уриалжээ. Сирид ерөнхийлөгч Башар Асадын сайшаалаар засгийн газар, сөрөг хүчин олзлогсод анх удаа солилцсон тухай Сирид хүний эрхийн ажиглагчдын зөвлөлөөс мэдээлэв. Хүний эрхийг хамгаалагчдын уламжласнаар босогчид сирийн нэгэн түшмэлийн олзлогдсон хүүг цаазлахаар шийтгэсэн хоёр этгээдээр солив. Өчигдөр Дамаск, Идлиб, Латаки, Хомса, Дейр-эз-Зора орчимд болсон ширүүн байлдаанд 220 хүун амь урэгдснийг хунийг эрхийг хамгаалагчид тэмдэглэв. Засгийн газрын цэрэг ачааны машинд байсан бараг 3 тонн тэсрэх бодисыг хоргүй болгосон гэж сирийн САНА агентлаг мэдээллээ.