Энэ байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвийг Эль-Кувейтад гишүүн орнуудын анхны дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэнэ. ОХУ-ын ГХЯ-аас мэдээлснээр ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Игорь Моргулов улс орноо 10-р сарын 15-17-нд болох дээд хэмжээний уулзалтад төлөөлэх юм. Эрчим хүч, эрчим хүчний аюулгүй байдал, мэдээллийн технологи, азийн хөрөнгийн зах зээл, тээвэр, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчны хамгаалалт, аялал жуулчлал, жижиг дунд бизнесийн хөгжил, соёл хоорондын яриа хэлцээ зэрэг салбарт хамтран ажиллах 20 хөтөлбөрийг Азид хамт- ран ажиллах асуудлаархи яриа хэлцээний хүрээнд зарлажээ. Орос улс онц байдлаас сэрэмжлэх, уршгий нь арилгах салбарт харилцан ажиллагааг уялдуулан зохицуулж байна. Түүнчлэн Москва Сеултэй хамт мэдээллийн технологийн хүрээнд хамтын ажиллагааны зохицуулагч болсныг Оросын ГХЯ тэмдэглэв. 2005 оноос Орос улс мөн байгууллагын үйл ажиллагаанд оролцож байна. Азид хамтран ажиллах асуудлаархи яриа хэлцээний зорилго Зуун-өмнөд Азийн орнуудын холбоо, ШХАБ, Персийн булангийн арабын орнудын хамтын ажиллагааны зөвлөл зэрэг азинй байгууллага, нэгдлийн бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ механизмыг байгуулахад оршино. «Форумыг бүс нутагт төлөвшиж байгаа олон талт яриа хэлцээний чухал нэг хэсэг хэмээн үзэж байна» гэж Игорь Моргулов «Интерфакс» агентлагад мэдэгдэжээ.