Бээжингийн цэргийн тойргийн бригадын дарга хурандаа Ван Жисяо тэргүүтэй Хятадын ардын чөлөөлэх армийн төлөөлөгчид 10-р сарын 22-нд Орост айлчлахаар хүрэлцэн ирнэ. Хятадын цэргийнхэн Оросын цэргийн төв тойрогт очих тухай өнөөдөр «Интерфакс» агентлаг тойргийн хэвлэлийн албаны мэдээллийг үндэслэн уламжлав. Хятадын цэргийн төлөөлөгчид оператив, захиргааны удирдлагын систем болон байлдааны бэлтгэлийн зохион байгуулалттай танилцах юм. Хятадын цэргийнхэн Цэргийн төв тойргийн анги нэгтгэлд очихийг тойргийн штаб тэмдэглэв. ХАЧА-ийн арван офицер болон БНХАУ-аас ОХУ-д суугаа элчин сайдын яамны цэргийн атташегийн аппаратын төлөөлөгч хятадын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орох юм.