9-р сард Хятадад өргөн хэрэглээний бараа таваарын үнэ өнгөрсэн оны мөн үеийнхтэй харьцуулахад өсөн нэмэгдэсэн тухай өнөөдөр БНХАУ-ын улсын статистикийн газраас мэдээллээ. Мөн түүнчлэн 8-р сард үнэ 2 хувиар өсөн нэмэгдсэн билээ. Харин инфляци энэ онд засгийн газраас төлөвлөсэн 4 хувиас хэтрэхгүй байна. Энэ нь урамшуулах арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх боломж эрх баригчдад олгож байна гэж шинжээчид мэдээлэв. Одоогоос нэг жилийн өмнө БНХАУ-д инфляци 6 хувиас хэтрэсэн билээ.