Оросын «РусАл» нэгдсэн компани Сибирьт хөнгөн цагааны завод барих төслийг хятадын түншүүдтэй хамт хэрэгжүүлэх боломжийг авч үзэж байна. Урьдчилан тооцоолсноор завод жилд бараг 800 мянган тонн төмөрлөг үйлдвэрлэх хүчин чадалтай байх болно. Бүс нутгийн усан энергийг ашиглан завод барихаар төлөвлөсэн гэж өнөөдөр «Интерфакс» агентлаг мэдээллээ. Баасан гаригт «РусАл» болон Оросын эдийн засгийн хөгжлийн яам мөн төслийг хэрэгжүүлэх хүрээнд хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурав. «РусАл» хятадын түншүүдтэй хэлэлцээрт ирэх оны дундуураас наана гарын үсэг зурах төлөвлөгөөтэй байна. «РусАл» эл асуудлаар хэлэлцээ хийж байгаа хятадын компаниудыг дурдаагүй. Саяхан хэлэлцээ хийж эхлэсэн бөгөөд хятадын аль болох олон компанийг төсөлд нэгдүүлэхийг «РусАл» оролдож байна. Эдийн засгийн хөгжлийн яамнаас үүнд тус дөхөм үзүүлж байна гэж «Интерфакс» агентлаг тэмдэглэв.