Ливийн Үндэсний конгресс Али Зиданыг шинэ ерөнхий сайдаар сонгов. Намын бүс Али Зиданыг дийлэнх олонхи депутат дэмжсэн байна. Тэрээр «Лалын ахан дуус» хөдөлгөөний ливийн салбараас нэр дэвшсэн Мохамммад аь-Харариас түрүүлжээ. Али Зидан ойрын хоёр долоо хоногийн дотор сайд нарын албан тушаалд нэр дэвшэгчдийг конгресст хэлэлцүүлэхээр оруулах ёстой. 1980-ад онд Али Зидан «Ливийг аврахын төлөө үндэсний фронт» сөрөг хөдөлгөөнд нэгдэсэн билээ. Мөн хөдөлгөөн Муаммар Каддафигийн дэглэмийн эсрэг тэмцэж байсан. Хожим тэрээр Женевэд Ливид хүний эрхийг хамгаалах өмгөөлөгчээр ажиллажээ. Түүнээс гадна Али Зидан Европт Ливийн шилжилтийн засгийн газрын төлөөлөгчээр ажиллаж, Францын тэр үеийн ерөнхийлөгч Николя Саркозийг Каддафигийн эсрэг бослогыг дэмжихэд итгүүлэхэд шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэжээ.