«Нэгдсэн ОУ» эрх баригч намаас нэр дэвшэгчид ечигдер хууль тогтоох хурлын депутатуудыг сонгосон оросын бүх зургаан бүс нутагт тэргүүлж байна. Ийн сонгууль Хойд Осети, Удмурд, Краснодарын хязгаар, Пенза, Саратов, Сахалин мужуудад явагдав. Сахалинаас гадна өөр бүх бүс нутагт намын нэрсийн жагсаалтыг сонгогчдын тэн хагас гаруй нь дэмжсэн байна. Ечигдер Амар, Белгород, Новгород, Рязан, Брянск мужуудын засаг дарга нарыг бас сонгожээ. «Нэгдсэн ОУ» намын тэргүүн ерөнхий сайд Дмитрий Медведев сонгуулийн үр дүнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. «12-р сарын сонгуулиас хойш нам дампуурна гэж бүгд үзэж байсан. Нэр хунд нь эрс буурч байна хэмээн үзсэн. Гэвч ийн таамаглал бүтсэнгүй. Таамагласнаас өөр сайн үр дүнд хүрсэн» гэж засгийн газрын тэргүүн тэмдэглэв. Тэрээр намынхаа бүх гишүүнд хандан «биеэ тоолгүй амласнаа биелүүлэхийг уриалсан» тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээлжээ.