Камбожийн хаан асан Нородом Сианук өнөө шөнө Бээжинд нас нөгчсэн тухай хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээлэв. «Зүй ёсны өрийн шалтгаанаар» нас нөгчсэн гэж Сианукын төлөөлөгч хэллээ. Албан бүс мэдээ баримтаас харахад Сианук зүрхний өвчинтэй байсан. Түүнээс гадна хорт хавдар, шижин өвчнөөр евчилжээ. Нородом Сианук 1941 онд францын колоничлолын засаг захиргааны дэмжлэгээр 18 настайдаа Кабожийн хаан ширээнд заларсан билээ. Түүнээс хойш 12 жил өнгөрсний дараа тэрээр улс орон нь Францаас салан тусгаарласныг зарлан тунхаглаад огцров. Сианук камбожийн засгийн газрыг удаа дараа тэргүүлэв. 1970 онд АНУ-ын дэмжлэгээр үйлдсэн цэргийн эргэлтийн уршгаар огцросон байна. Хожим Сианук Камбоджид засгийн эрхэнд гарсан «улаан кхмерууд» маогийн хөдөлгөөнд эхлээд хамсан нэгдэж дараа нь түүнийг буруушаажээ. 1993 онд Сианук Камбожийн хаан ахин болов. 2004 онд өндөр нас, биеийн байдлаас болж өөрийн санаачилгаар албан тушаалаа орхисон юм.