Сирид оросын хуурцагт бөмбөг гэгчийг хэрэглэж байна гэсэн «Хьюман райтс уотч» хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдэгдлийг Оросын талаас батлахгүй байна гэж өнөөдөр Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. Сирийн хямрал бүс нутгитйг зэр зэвсгээр дүүргэх уршигтай болсон гэж сайд тэмдэглэв. «Хэн хаанаас ямар замаар байлдааны хэрэгсэл ба өөр төрлийн янз бүрийн зэр зэвсэг нийлүүлж эсвэл авч байгааг тогтооход хэцүү» гэж Лавров тэмдэглэв. Хуурцагт бөмбөг гэгч дотроо жижигхэн 40 гаруй бөмбөгтэй. Тэдгээр газар дээр унахдаа тэр болгон тэсрэхгүй байна. Иймээс нисэх онгоцны дайралтаас хойш олон жил өнгөрсний дараа ч хүмүүсийг хэлмэгдүүлж эсвэл бэртээж байна. Сири улс ийн бөмбөг үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглосон олон улсын конвенцид гарын үсэг зураагүй байна.