Түркийн Цэргийн нисэх хүчний Анкарад замаас нь албадан буулгасан сирийн нисэх онгоцны тойрны будлиан орос-түркийн харилцааны хөгжилд огт нөлөөлэхгүй гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергекй Лавров мэдэгдлээ. «Хоёр талын харилцаа тогтвортой дорвитой үндсэн дээр хөгжиж байна» гэж тэрээр хэлжээ. Гэвч Орос улс будлианд түркийн талаас үнэлгээ өгөхийг хүлээж байна гэж Лавров нэмж хэллээ. Өнгөрсэн лхагва гаригт Түркийн Цэргийн нисэх хүчин Москвагаас Дамаск руу нисч яваа суудлын нисэх онгоцыг замаас нь Анкарад албадан буулгав. Бидний авсан мэдээллээр оросын цэргийн тоног төхөөрөмж онгоцонд байсан гэж түркийн тал мэдэгджээ.