НҮБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эохлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими Сирийн байдлыг зохицуулах шинэ төлөвлөгөөг бэлтгэсэн байна. Энэ төлөвлөгөөнд заасан ёсоор НҮБ-ын 3 мянган энхийг сахиулагчийг Сирид байрлуулах тухай өнөөдөр «Интерфакс» агентлаг мэдээллээ. Эдгээр энхийг сахиулагч израиль-ливаны хилийн байдлыг хяналтдаа авсан Ливан дэх НҮБ-ын олон улсын хүчинтэй адил үүрэг гүйцэтгэх ёстой гэж Брахими үзэж байна. Ийн шийдвэр гаргавал америкийн ба британийн цэргийн албан хаагчид олон улсын хүчний бүрэлдэхүүнд орохгүй бололтой. Германи, Франц, Испани, Итали, Ирланди зэрэг европын «төвийг сахих» улсын төлөөлөгчид мөн хүчний бүрэлдэхүүнд орох байх. Үүний өмнө НҮБ, Арабн улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч эл асуудлаар эрчимтэй хэлэлцээ удаа дараа хийсэн. Брахими ойрын өдрүүдэд Сири улсад очиж, улс орондоо гал зогсооход ерөнхийлөгч Асадыг итгүүлэхийг оролдох төлөвлөгөөтэй байна. Дамаск Анкарагийн хоорондын харилцаа хурцдаж Сири улсын байдлыг даамжруулж байна. Сири-түркийн хилийн будлиан болон сирийн иргэний нисэх онгоцыг замаасас нь Анкарад албадан буулгасан хэрэг явдал хоёр талын харилцааг хүндрүүлэв. Өчигдөр Сири Түрк хоёр улс агаарын орон зайг иргэний нисэх онгоцонд харилцан хориотой бүс болгов.