Арабын эмирүүдийн нэгдсэн улсын Абу-Даби хотод бямба гаригт болж өнгөрсөн жудо бөхийн Гран-при тэмцээнээс ОУ-ын иргэн Сергей Самойлович, Кирилл Вопросов нар алтан медаль хүртжээ. 90 килограммын жингийн шувтаргын барилдаан дээр Вопросов, Узбекстан улсын бөх Шерали Жураевийг ялсан байна. Самойлович 100 килограммын жинд мөн узбекийн бөх Рамзиддин Саидовыг ялжээ. Гран-при тэмцээний дараачийн шат хятадын Циндао хотод 11-р сарын 24-25-нд болох юм.