“Ханой-Москва” нэртэй вьетнамын шинэ соёл, ажил хэрэгч төв оросын нийслэлд 2013 оноос эхлэн ажиллана гэж Москвагийн барилгын улсын хяналтын хорооны хэвлэлийн алба мэдээлсэн байна. “22 давхар зочид буудал, соёл, ажил хэрэгч төвийн байшин зэргээс бүрдсэн энэ цогцолбор тус районы уран барилгын гол төлөөлөл болох ба манай нийслэлийн “умард хаалга”” болно гэж хэвлэлийн албаны ажилтан мэдэгдсэн байна. “Ханой-Москва” нэртэй төвийг 2010 оны 12-р сараас барьж эхэлсэн юм. 91 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий “Ханой-Москва” зочид буудлын барилгын ажил нь цогцолборын бүтээн байгуулалтын эхний шат нь юм. Энэ зочид буудлын бүрэлдхүүнд ажил хэрэгч төв, ресторан, биен тамирын эрүүлжүүлэх төв, худалдааны галерей зэрэг багтаж байгаа юм.