Энэтхэг улсын СЕХ-ны хэсэг төлөөлөгчид оросын Тула хотод ирж орон нутгийн сонгуулийг хэрхэн бэлтгэн явуулж байгаатай танилцаж байна. Тус мужийн сонгуулийн хорооны хэвлэлийн нарийн бичгийн дарга Татьяна Гусева “Интерфакс” агентлагт ингэж мэдэгдсэн байна. Тула хотын сонгуулийн туршлага дээр Энэтхэг улс өөрийн мэргэжилтнүүдийг цаашид сургах бодолтой байна гэж тэр ярьсан байна. Энэтхэг улсын зочид төлөөлөгчид мужийн удирдлагуудтай уулзаж, Богородицка хотын сонгуулийн хэсгийн ажилтай танилцах юм байна. Тула мужийн сонгуулийн хороо болон Харьяна мужийн сонгуулийн комисс хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Орон нутгийн сонгууль Тула мужид өнөөдөр 10-р сарын 14-нд явагдаж байна. Сонгуулийн нэрсийн жагсаалтанд 168 нэр дэвшигч бичигдсэн байна.