Хятадын Хориотой хотын оркестр ОУ-д ганцхан удаа тоглолоо. Василий Андреевийн нэрэмжит Улсын академик оросын оркестрын урилгаар ирсэн энэхүү хамт олон өчигдөр Петербургийн филармонд тоглосон байна. Энэ оркестр хятадын Мин, Цин эзэнт улсуудын үеэс эхэлсэн түүхтэй юм. Тэр үед хориотой хот Гугунд хятадын эзэн хаад амьдран сууж, улс орноо удирддаг байсан юм. Энэхүү хот нь дэлхий ертөнцөөс таслагдсан байсан тул хятадын ордоны хөгжмийн тоглолтын гайхамшигтай техник хадгалагдан үлдсэн билээ. Энэ оркестрын хөгжимчид дөрвөн утастай пипа, хоёр утастай эрху зэрэг эртний хөгжим дээр тоглосон байна.