Хятад улс сар бүрийн экспортын хэмжээг шинэ дээд амжилтаар эвдэж, 186 тэрбум долларт хүргэсэн байна. Энэ нь 2011 оны 9-р сарын БНХАУ-ын экспортой харьцуулвал 9,9%-иар нэмэгдсэн байна гэж хятадын Гаалийн ерөнхий удирдах газраас мэдээлсэн байна. Хятадын импорт 9-р сард 2,4%-иар нэмэгдэж жилийн тооцоогоор 158,68 тэрбум долларт хүрсэн байна. Гадаад худалдааны балансын нааштай сальдо нь 27,67 тэрбум доллар болсон байна. Бээжингийн Хуаронг Секрьютис компанийн эдийн засагч Сяо Бо “Рейтер” агентлагт ярилцлага өгөхдөө экспортын өсөлтийн үзүүлэлтүүд төлөвлөж байснаас дээгүүр болсон гэж мэдэгдсэн байна. Энэ нь гадаадын зах зээлүүд хэвийн болж эхэлсний гэрч юм. Гадаад худалдаа сэргэж эхэлсэн нь БНХАУ-ын эдийн засаг дөрөвдүгээр улиралд сажирч эхлэнэ гэсэн үг гэж шинжээчид үзэж байна.