Интелсат-23 холбооны хиймэл дагуултай “Протон-М” пуужин тээгч өнөөдөр Байканурын сансарын буудлаас хөөрөх болно гэж Роскосмосын төлөөлөгч РИА Новости агентлагт уламжилсан байна. Эхлээд энэ пуужинг 8-р сарын 23-нд хөөргөх байсан ба 8-р сарын 7-нд хөөрсөн “Протон-М” пуужин тээгчийн “Бриз-М” блок доголдсноос болж тойрог замд гарч чадаагүй учир хойшлуулсан байсан юм. Интелсат-23 хиймэл дагуулын холбооны тогтсон тэргүүлэх провайдеруудын нэг Интелсат америкийн оператор компанид зориулж Орбитал Скиенсес Корпрейшн компанийн бүтээсэн харилцаа холбооны шинэ гибрид хиймэл дагуул юм. “Протоны” энэ удаагийн хөөргөлт нь 2012 оны 8 дахь нь, бүх түүхийнх нь 380 дахь хөөргөлт нь болох юм. “Протон-М” пуужин тээгчийг ашиглах тухай гэрээнд Интелсат даяарчлалыг хамарсан хиймэл дагуулын компани болон Интернейшнл Лонч Сервисес Инк компани гарын үзэг зурсан юм.