Өнөөдөр ОУ-д хөдөө аж ахуйн болон боловсруулах аж үйлдвэрийн ажилчдын өдрийг тэмдэглэж байна. ОУ Дэлхийн худалдааны байгуулагад нэгдсэн шинэ нөхцөл байдалд энэ салбарынхан энэ жил баяраа тэмдэглэж байна. Гэрээнд тохиролцсны дагуу бэлэн хүнсний бүтээгдхүүний олон төрлийн импортын татвар аажмаар багасах ёстой юм. Эх орны хөдөө аж ахуйг дэмжихийн тулд Хөдөө аж ахуйн яам хөгжлийн тусгай хөтөлбөр боловсруулаад байна. Энэ салбар дараачийн 8 жил үзүүлэлтүүдээ үе шаттай итгэлтэй хурдацтайгаар нэмэгдүүлэх юм. Хөдөө аж ахуйн бүтээгдхүүнийг 2012 онтой харьцуулвал 2020 он гэхэд 20,8%-иар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Жишээлбэл, 8 жилийн дараа үр тариа хураалтыг 115 сая тоннд хүргэж экспортын нөөцийг 30 сая тонн болгохоор төлөвлөж байна. Тус яамны мэдээлж байгаагаар энэ жил гэхэд л хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ашиг өнгөрсөн жилийн 82,2%-иас 134% хүртэл өссөн байна.