Санал хураалтын нэгдсэн өдөр өнөөдөр ОУ-д явагдаж байна. Өнөөдрийн турш тус улсын 83 субъектын 77-д нь орон нутгийн янз бүрийн түвшингийн бараг 5000 сонгууль явагдаж байна. Анхны урьдчилсан дүнг СЕХ москвагийн цагаар үд дунд гэхэд хүлээж авна гэж үзэж байна. Москвагийн цагын бүсээс 8 цагын өмнө сонгуулийн хэсгүүд нь хаагдах Колыма, Чукотка, Камчатка зэрэг тус улсын хамгийн дорнод хэсгийн бүс нутгуудаас анхны сонгуулийн дүн ирэх юм. Энэ жил ОУ-д намуудыг бүртгэх хялбарчилсан арга барил, бүс нутгийн тэргүүнүүдээ иргэд нь шууд сонгох эрхийг сэргээх хууль хүчин төгөлдөр болсон юм. Амбан захирагчдыг шинээр сонгох ажил Амар, Брянск, Рязань, Белгород, Новгород мужуудаас эхлэж байгаа юм. Энэ удаагийн сонгууль бараг хориод шинэ намын бүтэцүүдийн хувьд анхных нь болж байна.