Түркийн бүх иргэний агаарын тээврийн онгоцуудын хувьд Сири улс агаарын орон зайгаа хаалаа гэж британийн радио телевизийн Би-Би-Си нэгдэл мэдээллээ. Москвагаас Дамаск руу нисэж явсан сирийн иргэний нисэх онгоцны компанийн зорчигч тээврийн онгоцыг Анкарад албадан буулгасан Түрк улсын төр засгийн үйл ажиллагаанд Сири улс ийм хариу өглөө. Радио локацын станцид зориулсан оросын цахилгаан тоног төхөөрөмжийг онгоцноос хурааж авсан байна. Тус онгоц нь иргэний нисэх хүчний дүрмийг зөрчин цэргийн зориулалтын ачаа тээвэрлэж явсан гэж Түрк улсын ерөнхий сайд Реджеп Эрдагон сүүлд нь мэдэгдсэн байна. Түркийн төр засгийн хурааж аваад байгаа ачаа нь хууль ёсны ачаа байсан гэж ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров өөрийн зүгээс мэдэгдсэн байна. Энэ ачааны баримт бичгийг бүрдүүлэхэд ямарч хууль дүрэм зөрчигдөөгүй тул сирийн онгоцноос Түрк улсын хурааж авсан ачаагаа эргүүлэн авах талаар оросын нийлүүлэгч заргалдах болно гэж сайд хэлсэн байна. Энэ онгоцыг албадан саатуулаад байхад ОХУ-ын иргэдтэй оросын дипломат ажилтнуудыг яагаад уулзуулаагүй талаар Түрк улсаас албан ёсны хариулт авахыг ОУ шаардаж байна гэж сайд онцлон тэмдэглэсэн байна.