Нобелийн энх тайвны шагнал ЕХ-нд хүртээсэн явдлыг европын иргэд элэглэн толуурхан тайлбарлаж байна. ЕХ-ны орнуудын олон нийттэй харилцах сүлжээ ёжлэх тайлбар дүүрэн байна. Ийм зарим тайлбарыг сонирхуулая. «ЕХ-г Нобелийн энх тайвны шагналаар нэхэж шагнажээ». «ЕХ-ны бүх захирамж Нобелийн утга зохиолын шагнал хүртээх боломж олгож байна». «Нобелийн хошин шагнал байсан бол түүнийг Нобелийн хороонд гардуулах байсан». Зарим зохиогч 2013 оны Нобелийн шагнал чухам хэнд гардуулахыг таамаглажээ. «Югослав, Афганистан, Ливи, Сомалид энх тайвныг эрэлхэг зоригтой хамгаалсан тул НАТО эвслийг шагнах бололтой» гэж үзэж байна.