Эдүгээ ОХУ-ын засгийн газар Алс Дорнодод гадаадын хөрөнгө орулагчдад хөнгөлөлттэй татварын системийг нэвтрүүлэх төслийг авч үзэж байна гэж өнөөдөр Оросын сангийн сайд Антон Силуанов сэтгүүлчдэд мэдэгдэв. «Мод, загас ахин боловсруулах үйлдвэрийг байгуулахын тулд эдийн засгийн бүс БНХАУ орчмын эрэг хавийн бүс нутагт байгуулах асуудлыг авч үзэж байна. Энэ онд мөн зорилгоор бас 62 тэрбум рубль төсөвлөн гаргана» гэж санггийн сайд хэлэв. Антон Силуанов Алс Дорнодын эдийн засгийн байдлыг ерөнхийд нь хөндөн тайлбарлаж, төрийн зорилт хөдөлмөрийн нөөцийг тэнд хэвээр хадгалж, үйлвэрлэлийн баазыг байгуулж, бүс нутгийг гадаадын хөрөнгө оруулагчдад сонирхолтой болгоход оршихийг тэмдэглэв.