Москва-Дамаск чиглэлээр ниссэн сирийн нисэх онгоцны компанийн Airbus A320 онгоцоор Тулагийн «Багаж үйлдвэрлэх зохион бүтээгчдийн товчооны» бүтээгдхүүн тээвэрлэж байсан хийгээд мөн компани «Ростехнологи» улсын корпорацын бүрэлдэхүүнд ордог гэж өнөөдөр оросын «Коммерсант» сонинд бичжээ. Бүх 12 хайрцагт дан цэргийн зорилготой бүтээгдэхүүний тоонд орохгүй радиотехникийн элементууд байсан юм.

Энэ онгоцоор нисч явсан оросын нийлүүлэгч ачааг нь буцааж өгөхийг шаардана гэж өчигдөр Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. Хуулиар зөвшөөрсэн ачааны бүх баримт бичиг үнэн зөв байсан гэж тэрээр тайлбарлан хэлэв. Оросын дипломат ажилтнуудыг албадан буулгасан онгоцод сууж явсан ОХУ-ын иргэдтэй уулзуулахаас татгалзсан шалтгааныг тайлбарлахыг Түрк улсаас шаардаж байна гэж Оросын ГХ-ийн сайд онцлов.