«Оросын дуу хоолой» радио оросын эстрадын залуу дуучдад зориулсан хөгжмийн цуврал нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр та бүхэнд Руслан Алехног танилцуулна. Жүжигчний авьяас билигтэй Руслан сайхан дуу хоолойгоороо төдийгүй төгөлдөр хуур дээр тоглох, гитар дарах, бүрээ үлээх чадвараараа сонсогч олны сэтгэл татаж байна. Гэвч дуулах л дуртай гэж залуу дуучин хэллээ. Руслан Алехно «Хун шувуу» дугаараа өнөөдрийн нэвтрүүлгийг нээж байна. (Дуу)

Руслан Алехно Беларусст төржээ. Тэр сурагч байхдаа хөгжмийн янз бүрийн тэмцээнд оролцож, шагналт байр эзлэжээ. Тэр жүжигчин болохыг мөрөөдөж байсан ч сургууль төгсөөд авто тээврийн коллежэд элсэхээр шийдвэрлэжээ. Машин жолоодохыг хүссэн байна.Коллежэд сурах үеэрээ дуу хөгжим марталгүй дууны янз бүрийн тэмцээнд оролцсон байна. Дараа нь Руслан цэрэгт алба хааж, цэргийн дуу бүжгийн чуулгын бүрэлдэхүүнд оржээ. Залуу дуучны авьяас билиг олны анхаарлыг татав.

2001 онд Руслан цэрэг-эх орны сэдэвт дууны оросын олон улсын тэмцээний Гран-при шагнал хүртсэн юм. «Ардын жүжигчин» телевизийн төсөлд оролцож тэргүүн байр эзлэсэн нь Руслан Алехногийн амьдралын яруу сайхан үйл явдал болсон. 2005 онд Руслан Алехно «Ардын жужигчин» төсөлд бас оролцсон анд Алексей Гомантой хамт амжилт гаргав. Тэд «Эх орон маань» эх оронч дууны наадмын 1-р байрын шагнал хүртсэн байна. Залуу дуучид «Төрөлхи эх орон» дууг дуулжээ. (Дуу)

Одоо Руслан Алехногийн бүтээлч амьдрал концерт болон аялан тоглох, шинэ дуу бичүүлэх ажил төгөлдөр байна. Тайзнаа дуулах нь амьдралын салшгүй нэг хэсэг болсон гэж дуучин хэллээ. Өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийн төгсгөлд Руслан Алехногийн дуулах «Тайз мандтугай!» гэдэг дууг сонсоно уу. (Дуу)