Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурсийг эсэргүүцэгчид улс орны гол баримт бичгийг бэлтгэх Үндсэн хуулийн комиссыг тараатал Каирт эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэх бодолтой байна. Өнөөдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжлан мэдээлснээр өчигдөр Каирт Мурсийн талынхан түүнийг эсэргүүцэгчидтэй гар зөрүүлжээ. Эмх замбараагүй байдал шөнө орой хүртэл үргэлжлэсний улмаас 120 гаруй хүн бэртэв. Египетийн өнөөгийн ерөнхийлөгчийг дэмжиж байгаа хэдэн мянган хүн Тахрир талбайгаас гарч явснаас хойш байдал хэвийн болжээ. Янз бүрийн ардчилсан хөдөлгөөнийг төлөөлсэн залуучууд тэд явсны дараагаар талбайг эзлэв. Үндсэн хуулийн комисс «Лалын ахан дүүс» лалын хөдөлгөөний улс төрийн байгууллага- «Эрх чөлөө, шудрага ёс» ганц намын нөлөөн дор байна гэж Мурсийг эсэргүүцэгчид үзэж, комиссыг тараахыг шаардаж байна.