Бээжин Токиод хандан «түүхийн хүчин зүйл, бодит байдлыг харгалзан» Зүүн Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн арлуудын асуудлаар буурьтай яриа хэлэлцээ хийж эхлэхийг уриалж байна гэж БНХАУ-ын ГХ-ийн дэд сайд Цуй Тянькай Москвад хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Эдүгээ Япон мөргөлдөөн өдөөж, Дяоюйдао (Сэнкаку) арлуудын эргэн тойронд маргаан үүссэнийг хүлээхээс татгалзаж байгаа нь япон-хятадын харилцаа төдийгүй Японыг хохироож байна гэж тэрээр онцлов. Үүний хамт Дяоюйдаогийн асуудлаар олон талт хэлэлцээ хийх хэрэггүй гэж дипломат ажилтан «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагчад мэдээлжээ. Хятад-японы нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг G20 болон 11-р сард болох «Ази-Европ» дээд хэмжээний уулзалт буюу Зүүн-өмнөд Азийн орнуудын холбоо зэрэг олон улсын байгууллагын хүрээнд хэлэлцэх ёсгүй гэж Хятад үзэж байгааг дипломат ажилтан тэмдэглэн хэлэв.