ЕХ-ны гишүүн орнууд цөмийн хөтөлбөртэй нь холбогдуулан Ираны эсрэг хоригийг чангатгахаар тохиролцсон тухай өчигдөр өрнөдийн дипломат ажилтнууд мэдээллээ. Даваа гаригт Люксембургэд ЕХ-ны гишүүн орнуудын ГХ-ийн сайд нар уулзаж, шинэ багц хориг батлана. ЕХ Ираны алсын холбоо харилцааны салбарын эсрэг хориг анх удаа тогтоох бодолтой байна. Шинэ хориг банкны хүрээ, худалдаа болон ираны шатдаг хийг ЕХ-д нийлүүлэх салбарыг хамрана. Шинэ хоригийн хүрээнд европын банкууд эмнэлэг, хүмүүнлэгийн асуудалтай холбоотой арилжааны ажиллагаанаас гадна өөр хэлэлцээр Ираны банкуудтай байгуулах ёсгүй.

Түүнээс гадна ЕХ бал чулуу,хөнгөн цагааныг Иранд худалдахыг хориглоно. Тегеран тэдгээрийг цөмийн зэвсэг, баллистик пуужингийн үйлдвэрлэлд хэрэглэж мэднэ гэж үзсэн. Тэр ч байтугай ЕХ Ираны хөлөг онгоцны үйлдвэрлэлийн эсрэг хязгаарлах арга хэмжээ авна.Урьд өмнө АНУ ба өрнөдийн орнуудаас Ираны нефть, банкны салбарын эсрэг хэдэн хориг тогтоосон билээ. Үүний улмаас Ираны улсын төсөв алдагдалтай болж, ираны реалын ханш эрс унав. Орос улс Ираны эсрэг хориг дангаар тогтоохыг эсэргүүцэж, ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг НҮБ-ын хүрээнд шийдвэрлэхийг уриалж байна.