Оросын үйл ажиллагаа олон улсын хэм хэмжээг зөрчихгүй байна гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд Түркийн дээгүүр нисч яваа сирийн нисэх онгоцыг замаас нь албадан буулгасан будлианыг хөндөн мэдэгдэв. Лхагва гаригийн орой түркийн тал Москвагаас Дамаск руу нисч яваа сирийн нисэх онгоцыг замаас нь Анкарад албадан буулгажээ. Цэргийн тоног төхөөрөмж онгоцонд байна гэсэн мэдээлэл ийм ажиллагаа явуулах шалтгаан болсон гэж Түркийн эрх баригчид тайлбарлав. Түркийн эрх баригчдын саатуулсан онгоц хуулиар зөвшөөрсэн ачаатай байсан гэж өчигдөр орой ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. Тээвэрлэхийг хориглоогүй радиолокацийн станцын тоног төхөөрөмж онгоцонд байсан юм. Түркэд саатуулсан сирийн нисэх онгоцонд сууж явсан оросын ачаа нийлүүлэгч ачааг нь буцааж өгөхийг шаардана. Учир нь хуулиар зөвшөөрсэн ачаа тээвэрлэх баримт бичгүүд үнэн зөв байсан гэж Сергей Лавров нэмж хэллээ.