Оросын ГХЯ терроризм сирийн сөрөг хүчний зэвсэгт бүлгүүдийн гол арга барил болж байгаад сэтгэл түгшиж байна гэж яамны мэдээлэл, хэвлэлийн газрын дэд захирал Мария Захарова мэдэгдэв. «Сайн», «муу» терроризм байдаггүй гэж тэрээр тэмдэглэн хэллээ. Зарим террорын ажиллагаа «цэргийн» гэгч барилга байгууламжуудын эсрэг чиглэгдсэн нь хэнийг ч төөрөгдүүлэх ёсгүй. Эдгээр ажиллагааны уршгаар энгийн номхон оршин суугчид түүний дотор эмэгтэйчүүд, хүүхэд, хөгшчүүд ямагт амь үрэгдэж байна. 10-р сарын 5-нд НҮБ-ын АЗ-өөс Алеппод «Фронт Ан-Нусрийн» явуулсан террорын ажиллагааг шийдвэртэй буруушаасан боловч зохих арга хэмжээ аваагүй гэж Захарова тайлбарлан хэллээ. «Фронт Ан-Нусри» үнэн чанартаа Сири дэх «Аль-Каидагийн» салбар гэдгийг дипломат ажилтан дурдав.