Гаригийн гадаргуугаар явагч Curiosity Улаан нүдэн гаригийн уулын ер бусын хөрсний дээжийг авлаа гэж Калифорнын технологийн дээд сургуулийн мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Хөл бөмбөгний хэмжээтэй чулууны химийн бүтэц нь манай дэлхийн галт уулын чулууны бүтэцтэй төсөөтэй юм. Манай дэлхий дээр болдог геологийн процессийн явцад энэ хөрс бий болсон эсэхийг одоохондоо тогтоож чадаагүй байна гэж эрдэмтэд ярьж байна. Curiosity аппарат Улаан нүдэн гариг дээр 8-р сарын 6-нд буусан юм. Энэ гариг дээр хэзээ нэгэн цагт микробын амьдралыг тэтгэх нөхцөл байсан эсэхийг энэ чулууны тусламжтайгаар эрдэмтэд тодорхойлохоор төлөвлөж байна.