Ази тив дэх хамтын ажиллагааны яриа хэлэлцээний байгууллагын оролцогч орнуудын анхны дээд хэмжээний уулзалт10-р сарын 15-17-нд Эль-Кувейтэд болно гэж ОХУ-ын ГХЯ өнөөдөр мэдээллээ. Уулзалтад оролцогчид энэ форумын явцад тэргүүлэх салбар дахь практик хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж, харилцан ярианы төгөлдөржүүлэлт, хөгжлийн төлвийг төлөвлөх болно. Үүнээс гадна тэд олон улсын болон бүс нутгийн үндсэн гол асуудлаар саналаа солилцох болно гэж баримт бичигт заасан байна. Уулзалтын дүнгээр хамтарсан тунхаглал батлахаар төлөвлөж байна. Дээд хэмжээний уулзалтын өмнө Ази тив дэх хамтын ажиллагааны яриа хэлэлцээний байгууллагын оролцогч орнуудын ГХЯ-дын сайд нарын уулзалт болно гэж ГХЯ мэдээлсэн байна. Ази тив дэх хамтын ажиллагааны яриа хэлэлцээний байгууллага байгуулах саналыг Тайланд улс гаргасан бөгөөд 2000 оны 9-р сард Манилд болсон азийн улс төрийн намуудын олон улсын анхны бага хурал дээр анх удаа зарласан юм. Одоогийн байдлаар Ази тив дэх хамтын ажиллагааны яриа хэлэлцээний байгууллагад ОУ-ыг оролцуулаад 31 улс нэгдээд байна.