АНУ-ын дипломат ажилтнуудыг тэнгисийн явган цэрэг мэт Япон, Өмнөд Солонгост яаралтай татан шилжүүлж байна. 10-р сарын 14,15-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын 1-р орлогч Уильям Бернс айлчилна. Дараа нь АНУ-ын БНАСАУ-ын хэрэг эрхлэсэн онцгой эрхт төлөөлөгч Глин Дэвис тийшээ очно. 10-р сарын 17-нд тэрээр Токиод холбоотнуудтайгаа гурван талын уулзалт хийх юм.

Түншүүд нь БНАСАУ-ын асуудлаархи хэлэлцээг хариуцсан хүмүүс юм. Эдгээр нь Өмнөд Солонгосын ГХ-ийн дэд сайд Лим Сон Нам, Японы ГХЯ-ны Ази, Океанийн хэрэг эрхлэсэн товчооны ерөнхий захирал Синсукэ Сугияма нар юм. Тэд сүүлийн таван сард анх удаа гурвуулаа уулзана. Түүнээс гадна энэ нь Токто (Такэсима) арлуудаас болж Япон Өмнөд Солонгосын хоорондын харилцаа эрс доройтсноос хойш ийм хэмжээнд хийх анхны уулзалт юм.

Арлуудын эргэн тойрны маргааныг хойш тавихад Токио Сөүл хоёрыг итгүүлэхийг АНУ-ын төлөөлөгчид оролдох бололтой. Өөр илүү чухал асуудал ч бий. Түрэмгийлэл үйлдвэл эдгээр гурван улсын нутаг дэвсгэрт пуужингаар цохилт өгнө гэж Пхеньян сүрдүүлжээ. Өмнөд Солонгос АНУ-тай байгуулсан пуужингийн хэлэлцээрээс гарч. 800 км хүртэл зайны тусгалтай баллистик пуужингаа байлдааны жагсаалтад оруулах боломжтой болсноос хойш ийнхүү мэдэгдсэн билээ. Энэ нь бүс нутгийн байдлыг үндсээр нь өөрчилсэн гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Александр Воронцов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Өмнөд Солонгосын 800 км зайны тусгалтай пуужингийн ажиллагаа БНАСАУ-ын бүх нутаг дэвсгэрийг хамарч мэднэ. БНАСАУ-ын стратегийн пуужингийн хүчин ба цөмийн барилга байгууламжууд нь хаана байгааг мэднэ гэж Өмнөд Солонгос мэдэгдэв. Эдгээр барилга байгууламж өмнөд солонгосын пуужингуудаар сөнөөх гол бай болно» гэв.

Шинэ пуужингуудын ажиллагаа Хятад, Оросын нутаг дэвсгэрийн үлэмж хэсгийг хамарч мэднэ. Бээжин ч Москва ч мөн алхамын хариуд арга хэмжээ авна. Вашингтон үүнийг сайн ойлгож байна. АНУ Өмнөд Солонгост пуужингийн асуудлаар найр тавьснаараа зохисгүй байдалд орсон. Ийм байдлаас гарахыг Уильям Бернс оролдох бололтой.

Тэр тусмаа АНУ-ын улс төрийн элит цэргийнхний мөн алхамыг тэр болгон сайшаахгүй байна. Пуужин дэлгэрүүлэхгүй олон улсын дэглэмийг зөрчсэн явдал америкийн хэдэн дипломат ажилтан, улс төрчийг бухимдуулав. Тэр ч байтугай зарим улс төрч цэргийнхнийг «тэнэг» гэжээ.

Умард Солонгос энэ цэрэг - дипломатын шуугиан маргааныг өөртдөө ашигтайгаар хэрэглэв. Пүрэв гаригт Уильям Бернс, Гэлэн Дэвис нар Токио, Сөүлд айлчлах тухай зарласнаас хойш Пхеньян зөвлөдөөнөөр хэлэлцэж мэдэх шинэ сэдвийг өдөөв. АНУ-ын цөмийн зэвсэг, Өмнөд Солонгосын пуужингуудыг бидний эсрэг онилон чиглуулсэн учир алсын тусгалтай пуужингаа турших нь зайлшгүй чухал гэж Умард Солоногос мэдэгдсэн байна.

Эдгээр хоёр улсын цэргийн сахилга бат суларсан нөхцөлд Солонгосын хойгт пуужингийн хямрал хурцдав. Тухайлбал Умард Солонгост оргонох тохиолдол гаарав. Одоогоос долоо хоногийн өмнө БНАСАУ-ын Ардын армийн жанжин штабад шууд захирагдах цэргийн албан хаагч Өмнөд Солонгост зугтан шилжив. Энэ аюултай тохиолдолоос болж Жанжин штабын дарга Хен Ен Чхоль албан тушаал буурав.

10-р сарын 2-нд Өмнөд Солонгост умардын урвагч маш сайн хамгаалалттай хил давжээ. Бүх хаалтыг даваад хуаранд очиж бууж өгөх үер түүнийг илрүүлжээ. Ерөнхийлөгч Ли Мен Бак үүнтэй холбогдуулан БХ-ын сайд Ким Гван Жинд донгодов. Будлианыг нуун далдлахыг цэргийнхэн оролдсон аж.

Энэ нь сүүлийн олон жилд улс орныхоо хилийн аюулгүй байдлыг хангах талаар гарсан хамгийн ноцтой хэрэг явдал хэмээн Сөүл үзэж байна. Энэ нь умард солонгосын аюулыг хамтран сөрөн зогсох асуудлаар Вашингтон,Токио хоёртой хэлэлцээ хийхийн өмнө нэр нүүрээ барсан хэрэг боллоо.