2012 оны Нобелийн энх тайвны шагналыг ЕХ-нд олголоо. “Европыг нэгтгэхэд оруулсан түүхэн үүргийнх нь” төлөө энэхүү шагналыг олгосон байна. Шагнал тодорхойлох коллегийн тэргүүн, ЕХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Торбьерн Ягланд мэдээлэхдээ, Европ тивд хүний эрх болон ардчилалыг хамгаалах, энх тайван болон эвлэрэлийг тогтоохын төлөө ЕХ нь 60 жилийн турш цуцалтгүй тэмцэж байгаа гэж хэлсэн байна. ЕХ нь “Европыг дайн дажны тивээс энх тайвны тив болгон хувиргасан гэж” тэр бас хэлсэн байна. Европын парламентын дарга Мартин Шульц “миний сэтгэл маш их догдлож байна, миний хувьд энэ нь нэр төрийн хэрэг гэж” мэдэгдсэн байна.