Хоёр улс хоорондоо визгүй болох шаардлагатай гэсэн яриа Орос, Монгол улсуудын хооронд хэдэн жил яригдаж байна. Энэ асуудлыг шийдэх зарим нэгэн алхам хийгдээд байна. Оросын тал визгүй болох тухай хэлэлцээрийн төслийг бүр 2007 онд монголын талд шилжүүлж өгсөн. Өнгөрсөн жил Улаанбаатар хотод энэ асуудлаар ГХЯ-д хоорондын зөвлөлгөөн болсон байна. “Хөсөг тэрэг тэндээ л байна” гэдэг болж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд юу саад болж байна вэ? ОУ визгүй болоход аль хэдийнээ бэлэн байна. Бүх зүйл монголын талаас хамаарна гэж Монгол улсад суугаа ОХУ-ын элчин сайд Виктор Самойленко ярьж байна.

«Монголын тал 1993 онд санал гаргасны улмаас Орос, Монгол улсууд визийн горимт шилжсэн юм. Визгүй болох асуудлыг бас л монголын тал тавьсан юм. Визийг өөрчлөхөд ОУ-ын талаас саад тотгор байхгүй. Бид үүнд бэлэн байна, үүнийгээ ч сүүлийн хэдэн жил дараалан мэдэгдэж байгаа. Маш хөнгөлттэй горимд шилжихэд ч бид бэлэн байна. Визийг устгах асуудал бол харилцан хийх ёстой зүйл юм. Монголын талд л зарим нэгэн хүндрэл байгаа юм. Монголчууд визгүй болох гэрээтэй хамт реадмиссийн гэрээнд гарын үсэг зурхад л бэлэн бус байгаа бололтой» гэж элчин сайд Виктор Самойленко ярилаа.

Реадмиссийн гэрээнд жишээ нь ОУ-д үүнээс өмнө амьдарч тэндээ үлдсэн бөгөөд албадан буцаах байдалд орсон монголын иргэд болон гадаадын иргэдийг буцааж авах тухай заасан байдаг юм. Жишээ нь Улааанбаатарт амьдарч байгаа энэтхэг ч юмуу, хятад ч юмуу нөхөр визгүй горимыг ашиглан ОУ-д ирж болно, тэр хүн ОХУ-ын нутаг дэвсгэр дээр оршин суух байтугай, дамжин өнгөрөх ч эрхгүй юм. Ийм тохиолдолд монголын тал эдгээр хүмүүсийн буцах зардлыг нь төлж буцаан авах ёстой юм.

«Реадмиссийн гэрээнд гарын үсэг зурна гэдэг асуудал бол орчин цагийн олон улсын харилцааны нэг хэлбэр юм. Бид энэ асуудлыг ЕХ-ны улсууд болон бусад улсуудтай хэлэлцэж байгаа. НҮБ-ын хүрээнд ч реадмиссийн гэрээ байгаа. Энэ бол орчин үеийн жирийн л практик ажил юм. Бид энэ практик ажлын эсрэг явж болохгүй шүү дээ» гэж оросын элчин сайд ярилаа.

Орос, Монгол улсуудын хооронд визгүй зорчих хэлэлцээрт гарын үсэг зураагүй байгаа ч гэсэн иргэдийн харилцан зорчиход хөнгөлөлт үзүүлэх хэд хэдэн зөвшилцөөнийг хэрэгжүүлж байна. Юуны өмнө хил орчмын оршин суугчид өөрсдийн энгийн паспортоор зорчиж байна.

«ОУ руу сурахаар, эрдэм шинжилгээний ажлаар явж байгаа хүмүүс болон тамирчид, соёлын зүтгэлтнүүдэд бид маш хөнгөлттэй журмаар хурдан шуурхай виз олгодог юм. Энэ жилийн 7-р сард Агын Буриадын тойрогт буриадын “Алтаргана” наадамд Монгол улсаас оролцохоор явагсадад бид үнэгүй виз олгосон юм. Визийн үнийг бууруулах тухайд гэвэл бид хамгийн доод хэмжээгээр бууруулахад бэлэн байна. Харин харилцан бууруулах асуудлыг л ярьж байгаа юм» гэж элчин сайд Виктор Самойленко ярилаа.

Тэгэхлээр Орос, Монгол улсуудын иргэд хэзээнээс визгүй зорчих вэ гэдэг асуудал зөвхөн Монгол улсын талаас хамаарах юм байна. Монгол улс реадмиссийн гэрээнд гарын үсэг зурахад бэлэн бус байна гэдэг нь гол саад тотгор болж байгаа юм байна.