Дэлхийн санхүүгийн хямрал гарснаас хойшхи дөрвөн жилд дэлхийн эдийн засгийн хүрээнд ажилгүйчүүдийн тоо 30 саяар өсөн нэмэгдсэн гэж өнөөдөр Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ерөнхий захирал Гай Райдер мэдэгдэв. Тэрээр Токиод Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хоёр өдрийн чулганд оролцож байна. «Барагцаалбал 200 сая хүн ажилгүй байна. 75 сая нь 25 хүрээгүй залуучууд» гэж Райдер онцлов. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тэргүүний мэдээлснээр үүний хамт ажилтай хүмүүс өөрсдийгөө ба гэр бүлийн гишүүдийг тэр болгон тэтгэж чадахгүй байна. «900 сая орчим ажилчин, албан хаагч хоногт хоёр ам долларын буюу түүнээс бага хөлстэй байна. Энэ нь ядуу байдлаас гарах боломж олгохгүй гэж Райдер тэмдэглэн хэлжээ. Эдүгээ олон улс орны засгийн газруудаас явуулж байгаа төсвийн хөрөнгө хатуу хэмнэх бодлого хөдөлмөрийн зах зээлийн байдлыг доройтуулж байна гэж Гай Райдер үзэж байна.